Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уурхайчид маргааш дархлаажуулалтын хоёрдугаар тунд хамрагдаж эхэлнэ

Коронавируст халдвар /SARS-CoV-2/-ын эсрэг дархлаажуулалтын нэгдүгээр тунд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 25 мянга орчим ажилтан хамрагдсан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уурхайчид маргааш дархлаажуулалтын хоёрдугаар тунд хамрагдаж эхэлнэ
Уурхайчид маргааш дархлаажуулалтын хоёрдугаар тунд хамрагдаж эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Коронавируст халдвар /SARS-CoV-2/-ын эсрэг дархлаажуулалтын нэгдүгээр тунд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 25 мянга орчим ажилтан хамрагдсан бол хоёрдугаар тунд Тавантолгой, Нарийн сухайт, Айл баяны уурхайн ажилчдыг эхний ээлжинд хамруулахаар боллоо.

ЗХЖШ-ын явуулын баг дархлаажуулалтыг гурван чиглэлд хийх бөгөөд нэгдүгээр баг тавдугаар сарын 2-ны өдөр, хоёр ба гуравдугаар баг тавдугаар сарын 4-ний өдөр дээрх чиглэлийн уурхайнуудад дархлаажуулалтыг эхлүүлэх юм байна.

Чиглэл бүрт эмнэлгийн 10 ажилтантай бүрэлдэхүүн, түргэн тусламжийн нэг машин вакциныг тээвэрлэх ба түргэний гурван машиныг ЗХЖШ-аас гаргах юм байна. Дээрх уурхайнуудын ажилчдыг дархлаажуулалтад хамруулсны дараа бусад чиглэлийн уурхайн ажилчдад вакцин хийх ажил үргэлжилнэ.

Эх сурвалж: УУХҮЯ

Хуваалцах