Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уурхайд дарагдсан иргэдийн цогцсыг 13 цагийн дараа гарган авчээ

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялгийн хонхорт үйл ажиллагаа явуулдаг иргэн Д-гийн уурхайд хоёр хүн дарагдсан дуудлага энэ сарын 7-ны өдрийн 15:20 цагт ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангид иржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уурхайд дарагдсан иргэдийн цогцсыг 13 цагийн дараа гарган авчээ
Уурхайд дарагдсан иргэдийн цогцсыг 13 цагийн дараа гарган авчээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялгийн хонхорт үйл ажиллагаа явуулдаг иргэн Д-гийн уурхайд хоёр хүн дарагдсан дуудлага энэ сарын 7-ны өдрийн 15:20 цагт ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангид иржээ. Дуудлагаар Аврах тусгай анги, Уул уурхайн аврах ангиас нийт 37 албан хаагч, дөрвөн авто машин болон бусад шаардлагатай техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.

Тухайн үед уурхайн ам 26 орчим градусын налуутай, 28 метрийн урт тунельтэй, мөргөцөг хүртэл 32 метр, уурхайн гүн 60 метр байсан бөгөөд эрэн хайх ажлын явцад хүчилтөрөгч 18 хувьтай, ажлын мөргөцөг нурсан, дахин нуралт үүсэх аюултай, ажиллах нөхцөл хүнд байсан байна.

Аврагчид аврах ажиллагааны явцад 83 метр.куб уулын цулыг зөөвөрлөж, рам, бэхэлгээ тавьж аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.

Аврах ажиллагаа 13 цаг үргэлжилсэн бөгөөд нурангид дарагдсан байсан иргэн Г /42 настай, эрэгтэй/-г 18:25 цагт, иргэн А /28 настай, эрэгтэй/-ын цогцсыг 03:55 цагт уурхайн гүнээс гарган Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Хуваалцах