Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уурхайд “гацсан” гурван иргэнийг эсэн мэнд гаргажээ

Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Б-ийн бичил уурхай 57 дугаар налуу ам (Уклон)-д цахилгаан тасарсны улмаас уурхайн гүнд ажиллаж байсан гурван иргэн гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг энэ сарын 02-ны өдрийн 16:50 цагт ирүүлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уурхайд “гацсан” гурван иргэнийг эсэн мэнд гаргажээ
Уурхайд “гацсан” гурван иргэнийг эсэн мэнд гаргажээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Б-ийн бичил уурхай 57 дугаар налуу ам (Уклон)-д цахилгаан тасарсны улмаас уурхайн гүнд ажиллаж байсан гурван иргэн гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг энэ сарын 02-ны өдрийн 16:50 цагт ирүүлжээ. Дуудлагын дагуу уул уурхайн аврах ангийн 7 албан хаагч,1 автомашинтай ажиллаж иргэн Ц (50 настай, эрэгтэй), Ц (28 настай, эрэгтэй), Б (24 настай, эрэгтэй) нарыг уурхайн гүнээс эсэн мэнд татан гаргасан байна.

Хуваалцах