Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уурхайд осол гарч, дөрвөн хүн дарагджээ

Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг уурхайд осол гарч, дөрвөн хүн дарагдсан байна. Онцгой байдлын аврах ангийнхан болон цагдаагийн албан хаагчид ослын газарт шуурхай очиж, нурангид дарагдсан хүмүүсийг гаргасан ч гурав нь газар дээрээ амиа алдсан байжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уурхайд осол гарч, дөрвөн хүн дарагджээ
Уурхайд осол гарч, дөрвөн хүн дарагджээ. Зураг: МҮОНРТ

Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг уурхайд осол гарч, дөрвөн хүн дарагдсан байна. Онцгой байдлын аврах ангийнхан болон цагдаагийн албан хаагчид ослын газарт шуурхай очиж, нурангид дарагдсан хүмүүсийг гаргасан ч гурав нь газар дээрээ амиа алдсан байжээ. Амиа алдсан иргэд 27-47 насны залуус байсан байна.

Амьд үлдсэн нэг иргэнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүүлсэн байна. Осол өчигдөр 20:00 цагийн үед гарчээ. Албан бус мэдээллээр, осол гарсан уурхай нь "Эрдэнэ хөгжил" гэх нэртэй аж ахуйн нэгжийн эзэмшдэг уурхай юм байна. Үйл ажиллагаа нь хаагдсан ч 14 хоногийн өмнөөс ажиллаж эхэлсэн гэсэн мэдээллийг нутгийн иргэд хэлж байна.

Хуваалцах