Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уурхайн ажилчдын нийтийн байрыг хувьчилна

Төрөөс Монгол Улсын иргэнд зөвхөн нэг удаа эзэмшиж байгаа орон сууцыг үнэгүй хувьчлах бөгөөд урд өмнө нь орон сууц хувьчлан авч байсан иргэдийн хувьд хуульд заасан итгэлцүүрээр үнэ төлбөртэйгөөр хувьчлалд хамрагдах юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уурхайн ажилчдын нийтийн байрыг хувьчилна
Уурхайн ажилчдын нийтийн байрыг хувьчилна. Зураг: МҮОНРТ

“Багануур” ХК-ийн балансад бүртгэлтэй уурхайн нийтийн байр болон 61-11 тоот, 58-15 тоот, 48-57 тоот, 56-34 тоот нийт 58 өрхийн орон сууцыг төрийн өмчийн хороо, “Багануур” ХК, дүүргийн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр хувьчлахаар болсон. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарч дүүргийн Засаг даргаар ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй орон сууц хувьчлах товчоо байгуулагдсан. Мөн тухайн орон сууцыг хувьчлахын өмнө орон сууц нэг бүр дээр ашиглалт, дулаан, цахилгаан эрчим хүч, гал, ариун цэвэр, барилгын техникийн шаардлага хангасан эсэхийг тогтоож, тухайн сууц хүн амьдрах шаардлага хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах магадлан шинжлэх ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын захирамжаар Санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулаад байна.

Магадлан шинжлэх ажлын хэсэг ирэх сарын нэгнээс эхлэн дээр дурдсан орон сууцыг магадлах бол орон сууц хувьчлах товчооноос иргэдийн орон сууц хувьчлан авах тухай өргөдөл болон тухайн орон сууцтай холбоотой гомдол саналыг хүлээн авч эхлээд байна. Өнөөдрийн байдлаар нийт 58 өрхөөс 49 өрх өргөдлөө гаргаад байгаа бол үлдсэн айл өрхүүдийг ойрын өдрүүдэд өргөдөл санал хүсэлтээ ирүүлэхийг сануулж байна. Төрөөс Монгол Улсын иргэнд зөвхөн нэг удаа эзэмшиж байгаа орон сууцыг үнэгүй хувьчлах бөгөөд урд өмнө нь орон сууц хувьчлан авч байсан иргэдийн хувьд хуульд заасан итгэлцүүрээр үнэ төлбөртэйгөөр хувьчлалд хамрагдах юм байна.

Хуваалцах