Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Уурхайн далан нурснаас 60-аад хүн нас барж, 300 гаруй хүн сураггүй болжээ

Осол өнгөрөгч баасан гарагт Бразилын зүүн өмнөд бүсэд байдаг Минас-Жерайс мужид болж, шаварлаг болон төмрийн хүдэр ойролцоох тосгоныг урсгасан байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уурхайн далан нурснаас 60-аад хүн нас барж, 300 гаруй хүн сураггүй болжээ
Уурхайн далан нурснаас 60-аад хүн нас барж, 300 гаруй хүн сураггүй болжээ. Зураг: МҮОНРТ

Бразилд уурхайн далан нурснаас 60-аад хүн нас барж, 300 гаруй хүн сураггүй болоод байна. Осол өнгөрөгч баасан гарагт Бразилын зүүн өмнөд бүсэд байдаг Минас-Жерайс мужид болж, шаварлаг болон төмрийн хүдэр ойролцоох тосгоныг урсгасан байна.

Болсон явдлын улмаас шаварт автсан нэг автобуснаас хэд хэдэн хүний цогцос олджээ. Харин сураггүй болсон хүмүүсийн олонх нь уурхайн ажилтан, орон нутгийн иргэд байна.

Хаа сайгүй шавартай тул эрэн хайх ажиллагаа удааширч буй юм байна. Мөн үүнээс гадна нурсан далангийн ойролцоо өөр нэгэн уурхайн далан нурах эрсдэлтэй байна.

Нурсан уурхайн далан Бразилын уул уурхайн тэргүүлэгч "Вали СА" компанийн далан байжээ. Үүнээс өмнө 2015 онд энэ компанийн нэг далан нурж 19 хүн нас барж байжээ.

Харин Бразилын Засгийн газар "Вали Са "компанийн 2.7 тэрбум доллартай тэнцэх хөрөнгийг түр царцааж, нөхөн төлбөр шаардаж байгаа юм байна.

Хуваалцах