Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уурхайн нурангид дарагдсан гурван иргэний амийг аварлаа

Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 57 дугаар уклоны газар хувиараа нүүрс олборлож байсан иргэн Э-гийн уурхайн амны тунель тасарч гурван хүн дарагдчихлаа гэсэн дуудлага 11 дүгээр сарын 07 буюу өнөө өглөөний 09:43 цагт ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангид иржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уурхайн нурангид дарагдсан гурван иргэний амийг аварлаа
Уурхайн нурангид дарагдсан гурван иргэний амийг аварлаа. Зураг: МҮОНРТ
IMG_0504
IMG_0531

Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 57 дугаар уклоны газар хувиараа нүүрс олборлож байсан иргэн Э-гийн уурхайн амны тунель тасарч гурван хүн дарагдчихлаа гэсэн дуудлага 11 дүгээр сарын 07 буюу өнөө өглөөний 09:43 цагт ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангид иржээ.Албан хаагчид дуудлагын дагуу ослын газарт очиж хайгуул хийхэд уурхайн налуу ам 20 метрийн гүнд нуралт үүсч, хоёр бэхэлгээний нуруу тасарч, нурлын цаана гурван иргэн дарагдсан байдалтай байсан байна.Иймээс аврагчид шуурхай арга хэмжээ авч ажиллан, уурхайн нурлыг сэтэлж, трубагаар агааржуулалт хийн, бэхэлгээ тавьж, 15 метр/куб нурсан шороог 20 метрийн гүнээс дээш ковшоор зөөвөрлөсөн байна.Аврах ажиллагаа гурван цаг гаруй үргэлжилсэний эцэст нурангид дарагдсан иргэдийг эсэн мэнд гаргаж, анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгуулагад хүлээлгэн өглөө.Ослын дуудлагаар аврах хоёр бүлэг ажиллалаа гэж ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангиас мэдээллээ.

Хуваалцах