Өөрсдийн гаргасан номыг оюутнууддаа хүчээр зарах болжээ
Зарим их, дээд сургуулийн багш өөрийн зохиосон номоо борлуулахын тулд тухайн номыг худалдаж авахыг оюутнуудаасаа шаарддаг байна.
Мэдээллийн алба

Зарим их, дээд сургуулийн багш өөрийн зохиосон номоо борлуулахын тулд тухайн номыг худалдаж авахыг оюутнуудаасаа шаарддаг байна. Авсан тохиолдолд суралцагчийн дүн оноог нэмдэг аж. Багш нарын хувьд тухайн бүтээлээ шинэ гарсан, олдоц муу, хичээлээ давтахад чинь хэрэг болно гэх нэрийдлээр зардаг гэж зарим сургуулийн оюутнууд хэлсэн юм. Гэтэл тус сурах бичиг нь дээд дамжааны хүүхдүүдэд болон номын санд олон тоогоор байдаг гэж оюутнууд ярьж байна. Энэ талаарх дэлгэрэнгүйг оройн 18 цагийн мэдээллийн хөтөлбөрөөр хүргэх болно.


















