Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уушигны хатгалгааны эсрэг товлолын вакцин үр дүнгээ өгч байна

Уушгины хатгалгааны эсрэг товлолын вакцин үр дүнгээ өгч байна. Улирлын чанартай томуу томуу төст өвчний 20 гаруй хувийг уушгины хатгалгаа өвчин эзэлдэг. Үүнд 0-5 насны хүүхдүүд ихэвчлэн өртдөг байна. Тиймээс өнгөрсөн оны 3-р сараас эхэлж манай улс уушгины хатгалгааны эсрэг товлолын

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уушигны хатгалгааны эсрэг товлолын вакцин үр дүнгээ өгч байна
Уушигны хатгалгааны эсрэг товлолын вакцин үр дүнгээ өгч байна. Зураг: МҮОНРТ

Уушгины хатгалгааны эсрэг товлолын вакцин үр дүнгээ өгч байна. Улирлын чанартай томуу томуу төст өвчний 20 гаруй хувийг уушгины хатгалгаа өвчин эзэлдэг. Үүнд 0-5 насны хүүхдүүд ихэвчлэн өртдөг байна. Тиймээс өнгөрсөн оны 3-р сараас эхэлж манай улс уушгины хатгалгааны эсрэг товлолын вакциныг нэвтрүүлж эхэлсэн. Энэ нь эерэг үр дүн өгч байна гэж Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ярилаа.

Өнгөрсөн жилийн хувьд 38000 хүүхдийг 3 удаагийн тунгаар дархлаажуулахад шаардлагатай 110000 тун вакциныг захиалж хийсэн. Уг вакцины 3 тунг бүрэн авсан хүүхдэд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгаа өвчний эсрэг 10-15 жилийн дархлаа тогтох юм байна.

Хуваалцах