Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өв соёлдоо хайртай хүүхдүүд хөтөлбөрт Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 10 сургуулийн дунд, ахлах ангийн 684 сурагч хамрагдана

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, хүүхэд залуучуудын цахим хэрэглээг багасгах, соёлын боловсрол олгох зорилгоор “Өв соёлдоо хайртай хүүхдүүд” сэдэвт хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өв соёлдоо хайртай хүүхдүүд хөтөлбөрт Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 10 сургуулийн дунд, ахлах ангийн 684 сурагч хамрагдана
Өв соёлдоо хайртай хүүхдүүд хөтөлбөрт Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 10 сургуулийн дунд, ахлах ангийн 684 сурагч хамрагдана. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, хүүхэд залуучуудын цахим хэрэглээг багасгах, соёлын боловсрол олгох зорилгоор “Өв соёлдоо хайртай хүүхдүүд” сэдэвт хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын 10 сургуулийн дунд, ахлах ангийн 684 сурагчийг энэ сарын 02-06-ны өдрүүдэд хуваарийн дагуу музей үзүүлэх юм. Музейн нээлттэй өдрүүд арга хэмжээний хүрээнд өчигдөр жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургуулийн 7ё ангийн сурагчид Чойжин ламын сүм музейтэй танилцан соёлын биет болон биет бус өв бүхий монголын түүх, шашин, соёлын дахин давтагдашгүй хосгүй үнэт үзмэрүүдийг үзэж сонирхсон юм.

Музейн захирал Д.Мөнхчулуун хөтөлбөрт оролцсон хүүхдүүдэд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой, төр нийгмийн зүтгэлтэн Ерөнхий сайд асан А.Амар, их зохиолч Д.Нацагдоржийн намтар, түүхэн үйл хэргийн талаар мэдээллийг хүргэж, Өндөр гэгээн Занабазарын намтар, бүтээлийн танилцуулга, бэлэг дурсгалын зүйлийн дээжээс гардуулав.

Мөн өдөрлөгт ҮУИТ-ын морин хуурч, СТА С.Дарханбаяр, "Азийн сангийн хамтдаа уншицгаая төсөл"-ийн үлгэрч багш О.Сэлэнгэ нар оролцон Улаанбаатарын хотын түүхтэй холбоотой үлгэр ярьж, үндэсний хөгжим болон монголын алдар цуутай хүмүүсийн хөшөө, дурсгалын талаар хүүхдүүдэд сонирхолтой мэдээлэл өглөө.

Хуваалцах