Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвчилсөн малыг устгалд оруулжээ

Орхон аймгийн Жаргалант сумын Долоон Хайлаастай гэх газарт үхрийн хорт салст халуурал өвчний шинж тэмдэг өнгөрсөн сарын 24-нд илэрчээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвчилсөн малыг устгалд оруулжээ
Өвчилсөн малыг устгалд оруулжээ. Зураг: МҮОНРТ

Орхон аймгийн Жаргалант сумын Долоон Хайлаастай гэх газарт үхрийн хорт салст халуурал өвчний шинж тэмдэг өнгөрсөн сарын 24-нд илэрчээ.

Энэ талаар аймгийн онцгой байдлын газар болон мал эмнэлгийнхэн дээж авч шинжилгээнд оруулж байгаа ч өвчний шинж тэмдэг дахин илрээгүй байна.

Шинжилгээний хариу энэ сарын 4-нд гарч, өвчилсөн малыг устгалд оруулж, тухайн газарт нэг сарын хугацаатай хорио цээр тогтоон, пост ажиллуулж эхэлжээ.

Үхрийн хорт салст халуурал өвчин нь хүйтний улиралд гарах магадлал өндөртэй байдаг тул өвчилсөн тохиолдолд устгалд оруулахаас аргагүй болдог аж.

Хуваалцах