Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвчин гарсан гахайн ферм зөвшөөрөлгүй байжээ

Налайх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт амьдардаг иргэн М.Дамдинхүү нийслэлийн Мал эмнэлгийн газарт энэ сарын 18-нд олон тооны гахай үхсэн талаар дуудлага өгчээ. Дуудлагын дагуу холбогдох хүмүүс тус газар очин гахайнаас цусны ийлдэс болон үхсэн гахайнаас цуллаг эрхтний дээж авч Улсын мал эмнэлэг,

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвчин гарсан гахайн ферм зөвшөөрөлгүй байжээ
Өвчин гарсан гахайн ферм зөвшөөрөлгүй байжээ. Зураг: МҮОНРТ

Налайх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт амьдардаг иргэн М.Дамдинхүү нийслэлийн Мал эмнэлгийн газарт энэ сарын 18-нд олон тооны гахай үхсэн талаар дуудлага өгчээ. Дуудлагын дагуу холбогдох хүмүүс тус газар очин гахайнаас цусны ийлдэс болон үхсэн гахайнаас цуллаг эрхтний дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хүргүүлсэн байна. Иргэн М.Дамдинхүүгийн 366 гахайнаас энэ сарын 18-нд 48, 20-ны өдөр дөрөв, нийт 52 гахай үхсэн байна.

Дүүргийн Онцгой комисс хуралдаж иргэн М.Дамдинхүүгийн гахайн аж ахуйн орчинд 24 цагаар Онцгой байдлын байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнтэй хөдөлгөөнт эргүүл ажиллуулсан байна. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн гуравдугаар сарын 21-ний өдрийн шинжилгээний дүнгээр “Гахайн үржил, амьсгалын замын хам шинж” гэсэн онош батлагдсан тул дүүргийн Засаг даргын А/90 дугаар захирамжийн дагуу “Хорио цээрийн дэглэм” тогтоож хяналт ариутгалын пост, хөдөлгөөнт эргүүлийг гарган ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар 225 гахайг устгажээ.

Гахайн үржил, амьсгалын замын хам шинж өвчин илэрсэн Налайх дүүргийн “Данзам хайрхан” ХХК-ны гахайн ферм нь үйл ажиллагаа явуулах ямар ч зөвшөөрөлгүй аж. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг хугацааны дагуу хийгээгүйгээс шалтгаалан өвчин гарч, улмаар олон тооны гахай үхэж, багагүй хөрөнгө зарцуулагдаж байгаад холбогдох хүмүүс анхаарч, хариуцлага тооцох хэрэгтэйг анхааруулж байна. Гахайн үржил, амьсгалын замын хам шинж өвчин нь гахайнаас гахайнд халддаг, хүнд халдварладаггүй өвчин юм байна.

Түлхүүр үг:гахай
Хуваалцах