Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвчин туссан гахайг устгах зардалд дэмжлэг хүслээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд “Гроватз” ХХК-ийн гахайн аж ахуйд гахайн сонгомол мялзан өвчин гарч нийт 21 торой үхсэн гэх мэдээлэл ирээд байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвчин туссан гахайг устгах зардалд дэмжлэг хүслээ
Өвчин туссан гахайг устгах зардалд дэмжлэг хүслээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд “Гроватз” ХХК-ийн гахайн аж ахуйд гахайн сонгомол мялзан өвчин гарч нийт 21 торой үхсэн гэх мэдээлэл ирээд байгаа. Дээрх өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд дүүргийн Засаг даргын захирамжаар “Хязгаарлалтын дэглэм” тогтоож 24 цагийн эргүүл, пост гарган ажиллаж байгаа аж. Түүнчлэн мал амьтаны гоц халдварт гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан дүүргийн мал эмнэлгээс гурван аж ахуй нэгж, 35 иргэний 5086 гахайд өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

Өчигдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгч, Хан-Уул дүүрэгт илрээд байгаа гахайн мялзан өвчний нөхцөл байдал, даатгалын талаар тодруулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт даалгасан юм. Харин дүүргийн Засаг дарга өвчин гарсантай холбоотой хорио цээрийн дэглэм хэрэгжүүлэх, гахайг нядлан устгах зардалд Нийслэлийн Засаг даргаас дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Хуваалцах