Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвчтөний түүх бичилт хангалтгүй байна

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар эмнэлэг, эмийн сан, хоол үйлдвэрлэл үйлчилгээний хяналтын хуудас, эрсдлийн ангилалд хамааруулах шалгуур үзүүлэлтүүдийн хүрээнд шалгалтыг хийж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвчтөний түүх бичилт хангалтгүй байна
Өвчтөний түүх бичилт хангалтгүй байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар эмнэлэг, эмийн сан, хоол үйлдвэрлэл үйлчилгээний хяналтын хуудас, эрсдлийн ангилалд хамааруулах шалгуур үзүүлэлтүүдийн хүрээнд шалгалтыг хийж байна. Гуравдугаар сарын 20-ноос эхэлсэн шалгалтад 12 эмнэлэг хамрагджээ.

Шалгалтын явцад эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын халдвараас сэргийлэх чиглэлээр, ажиллагсдын хөдөлмөр хамгааллын талаар авч байгаа арга хэмжээ, эмнэлгийн агааржуулалт, ажилтнуудын гар угаах нөхцөл, мэс засал, ариутгалын тасаг, эмийн сан, лаборатори, гал тогоонд тавигдах нийтлэг шаардлагуудын хэрэгжилт хангалтгүй байна.

Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээ аюулгүй байдлын хяналтын чиглэлээр хүний нөөц, багаж төхөөрөмжийн хангамж дутагдалтай, өвчтөний түүх бичилт хангалтгүй, эм, эмнэлгийн хэрэгслийн орлого, зарлагын бүртгэлд тухайн бүтээгдэхүүний цуврал тусгагдаагүй, зарим эмч нар эмийн жорыг олон улсын нэршлээр бичдэггүй зөрчил илэрчээ.

Түүнчлэн эмнэлгийн тасаг нэгжүүдэд эмчилгээнд хэрэглэж буй гэрлийн нөлөөнд чанар байдлаа алдах болон ууршимтгай, дэгдэмхий шинж чанартай тухайлбал, иод агуулсан уусмал, антибиотик, витаминууд зэрэг эм бэлдмэлийг горимын дагуу хадгалаагүй зэрэг зөрчил нийтлэг илэрч байна.

Хуваалцах