Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

"Увертура" хамтлагийн “Тэнгэрийн хүү” дууны клипийг “хулгайлжээ”

Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг "Увертура" хамтлагийн уран бүтээл “Тэнгэрийн хүү” дууны клипийг ОХУ-ын харьяа Бүгд Найрамдах Карачай-Черкесс улсын алдарт дуучин Арсланбек Султанбеков хууль бусаар өөрийн дууны клип болгон ашиглажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Увертура" хамтлагийн “Тэнгэрийн хүү” дууны клипийг “хулгайлжээ”
"Увертура" хамтлагийн “Тэнгэрийн хүү” дууны клипийг “хулгайлжээ”. Зураг: МҮОНРТ

Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг "Увертура" хамтлагийн уран бүтээл “Тэнгэрийн хүү” дууны клипийг ОХУ-ын харьяа Бүгд Найрамдах Карачай-Черкесс улсын алдарт дуучин Арсланбек Султанбеков хууль бусаар өөрийн дууны клип болгон ашиглажээ. Энэ талаар "Увертура" хамтлагийн дуучин А.Шинэбаяр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Энэ арай биш ээ” хэмээн жиргэжээ.

Дуучин Арсланбек Султанбековын энэхүү дуу youtube-д энэ оны хоёрдугаар сард тавигдсан бөгөөд 27842 хүн үзэж, сэтгэгдлээ үлдээсэн байна.

"Увертура" хамтлагийнхан энэхүү асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.

Хуваалцах