Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

“Увертюра” хамтлаг Турк Улсад тоглолтоо хийнэ

Тодруулбал Турк Улсын Истанбул хотод ажиллаж амьдарч байгаа нийт Монголчууддаа зориулж дээрх тоглолтоо толилуулахаар болжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Увертюра” хамтлаг Турк Улсад тоглолтоо хийнэ
“Увертюра” хамтлаг Турк Улсад тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

Монгол поп опера “Увертюра” хамтлаг энэ сарын 25-нд Турк Улсад "Шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ" буюу бүрэн хэмжээний тоглолтоо хийх гэж байна.

Тодруулбал Турк Улсын Истанбул хотод ажиллаж амьдарч байгаа нийт Монголчууддаа зориулж дээрх тоглолтоо толилуулахаар болжээ.

“Увертюра” хамтлагийн залуучууд өнгөрсөн гуравдугаар сард түмэн олныхоо дэмжлэгтэйгээр хамтлагийн гишүүн Ж.Ганбаатарынхаа хүүд зориулж хандивын аян өрнүүлж 400 орчим сая төгрөгийг бүрдүүлж эмчилгээнд нь явуулсан билээ.

Энэ удаагийн тоглолтынхоо тодорхой хувийг мөн хандивлах төлөвлөгөөтэй байгаа аж.

Хуваалцах