Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвгөдийн сургаалийн ач холбогдлыг ойлгуулахыг зорьжээ

“Хүмүүнлэгийн бахархал сан” ТББ-ын зүгээс өнөөдөр МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвгөдийн сургаалийн ач холбогдлыг ойлгуулахыг зорьжээ
Өвгөдийн сургаалийн ач холбогдлыг ойлгуулахыг зорьжээ. Зураг: МҮОНРТ

“Хүмүүнлэгийн бахархал сан” ТББ-ын зүгээс өнөөдөр МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурлаараа иргэдэд улс төр, нийгмийн байдал, өвгөдийн сургаалийн талаар мэдээлэл өгөхийг зорьжээ. Хэвлэлийн бага хуралд тус сангийн тэргүүн А.Мягмарсүрэн, монгол бясалгал дэлгэрүүлэгч Л.Атарсайхан нар оролцлоо. “Хүмүүнлэгийн бахархал сан” нь 2005 онд байгуулагдсан. Уг байгууллага нь хүн судлал, сэтгэлгээ судлал, бясалгалын талаар үйл ажиллагаа явуулдаг юм байна. Мөн хүний удам судар, наслалт, үйлийн үр, юунаас шалтгаалаад амьдралд нь саад бэрхшээл учирч байна, одоо, өнгөрсөн, ирээдүй цагийг нь уншиж гаргаж өгдөг юм байна.

Дэлгэрэнгүй бичлэгийн ЭНДЭЭС үзнэ үү...

Түлхүүр үг:хурал
Хуваалцах