“Өвгөн хуурч” орчин цагт хандгайн дүрээр эргэн ирнэ
Өсвөр үеийн залууст чиглэсэн сонирхолтой контент дутмаг энэ үед цахим ертөнцөд хэдийнээ танигдсан “Хандгай комикс” дүр нь улам өргөжин,
Мэдээллийн алба

Өсвөр үеийн залууст чиглэсэн сонирхолтой контент дутмаг энэ үед цахим ертөнцөд хэдийнээ танигдсан “Хандгай комикс” дүр нь улам өргөжин, бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино болохоор болжээ. Ингэснээр хүүхэд, залуус дуртай дүрээрээ дамжуулан хуучны үлгэрийг сонсох боломжтой болно.
Энэ бүтээлийн гол дүр нь ардын аман зохиолын "Өвгөн хуурч". Тэрбээр орчин үед реппер болж, хип хоп дуугаар дамжуулан үлгэрээ хүүрнэх юм байна. “Энэ нь бага насныхны анхаарлыг татна” гэж “Хандгай” төслийн зохиолч, найруулагч С.Жамбалцэрэн хэллээ.
Mongolian National Radio · “Өвгөн хуурч” орчин цагт хандгайн дүрээр эргэн ирнэ
“Өвгөн хуурч” нэртэй хөдөлгөөнт комик хүүхэлдэйн кино нь 80 минут үргэлжлэх юм байна. Бүтээл ирэх оны төгсгөлд олны хүртээл болно.


















