Өвлийг өнтэй давахын тулд зудын эрсдэлд байгаа малчид багадаа 2 удаа нүүж байна
Өвөлжилтийг гарз, хохирол багатай даван туулах зорилгоор хивэг, тэжээлийн экспортыг 2024 оныг дуустал зогсоосон байна.
Мэдээллийн алба

Өвлийг өнтэй давахын тулд зудын эрсдэлд байгаа малчид багадаа хоёр удаа нүүж байна.
Эдгээр малчдад орон нутгаас нь өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр хүргэх ажил үргэлжилж байна.
Малчид хивгийг 25 мянгаар авч байна. Овьёос 30 мянга, баяжуулсан тэжээл 50 орчим мянган төгрөгөөр авч байна.
Дорнодын малчид өвс, тэжээлийн бэлтгэлээ сайтар базааж, бод малаа оторлуулж байгаагаа ярилаа.
Mongolian National Radio · Өвлийг өнтэй давахын тулд зудын эрсдэлд байгаа малчид багадаа 2 удаа нүүж байна
Хүйтэнд төллөх малаа тэжээлээр тэжээж ашиг шимийг нь хадгалах, жилбэтэй байлгахад малчид анхаарч байна.
Эх малыг тэжээх нь сүүний гарцыг сайжруулж, уургийн дутагдлыг нөхөж, төл малын өсөлтийг дэмжиж, малын зүй бус хорогдлыг бууруулна.
Өвөлжилтийг гарз, хохирол багатай даван туулах зорилгоор хивэг, тэжээлийн экспортыг 2024 оныг дуустал зогсоосон байна.


















