Өвлийн ажлын хувцас нийлүүлэх сонгон шалгаруулалтад урьж байна
МҮОНРТ нь өвлийн ажлын хувцас, комбинезон нийлүүлэх чиглэлээр худалдаа эрхэлдэг аж ахуй нэгж, албан байгууллагуудын дунд сонгон шалгаруулалт зарлаж байгаа тул эрх бүхий оролцогчдоос
Мэдээллийн алба

Сонгон шалгаруулалтын нэр: Өвлийн ажлын хувцас
Сонгон шалгаруулалтын дугаар: №2016/01/С
МҮОНРТ нь өвлийн ажлын хувцас, комбинезон нийлүүлэх чиглэлээр худалдаа эрхэлдэг аж ахуй нэгж, албан байгууллагуудын дунд сонгон шалгаруулалт зарлаж байгаа тул эрх бүхий оролцогчдоос 90 ширхэг өвлийн хувцас нийлүүлэх тухай материалыг ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:
- Компанийн танилцуулга
- Компанийн гэрчилгээ \нотариатаар баталгаажуулсан\
- Үнийн санал - Бүх зардлаа /үйлдвэрлэх, тээвэрлэх, суурилуулах зардал, татвар хураамж, НӨАТ зэрэг/ оруулж тооцсон байх
- Нийлүүлэх хугацаа гэрээ хийснээс хойш сарын дотор
- Төлбөрийн нөхцөл- Дансаар болон бартер/бараа үйлчилгээ солилцооны хэлбэр хосолсон бол давуу тал болно/
- Хувцасны өнгө, материал: Комбинезон нь ажил хийхэд хүндрэлгүй, хөнгөн, дулаан материалтай, Үзэмж, дизайнтай байх /Сонголттой танилцуулга, материалаар болон зураг, каталоги/
- Хантааз, өмд зэрэг иж бүрдэл байна.
Та бүхэн холбогдох материалаа 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 16:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
МҮОНРТ-ээс зөвхөн тухайн сонгон шалгаруулалт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.
Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалын зам-3, МҮОНРТ-ийн байр Бодлого төлөвлөлт маркетингийн хэлтэс
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар \Б.Ариунболд, утас 328334, 89001331, и-мэйл: b.ariunbold@mnb.mn, bariunbd@gmail\-тэй холбогдоно уу.


















