Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвлийн бэлтгэл ажлыг хангах нэгдсэн үүрэг өглөө

Мөн инженерийн хангамжийн байгууллагууд болон бусад холбогдох газруудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай ажлын жагсаалтыг баталж, жагсаалтын дагуу бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Өвлийн бэлтгэл ажлыг хангах нэгдсэн үүрэг өглөө
Өвлийн бэлтгэл ажлыг хангах нэгдсэн үүрэг өглөө. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамж гаргалаа. Захирамжид нийслэлд 2014 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, автозам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөний дагуу ажлаа уялдуулан зохион байгуулж, биелэлтийг 10 дугаар сарын 01-ний дотор бүрэн хангуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон холбогдох байгуулагуудын удирдлагуудад даалгасан байна. Мөн инженерийн хангамжийн байгууллагууд болон бусад холбогдох газруудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай ажлын жагсаалтыг баталж, жагсаалтын дагуу бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон байна.

Тодруулбал, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа их засварын ажлыг халаалтын улиралд багтаан чанартай гүйцэтгүүлж ажиллах, өөрийн хөрөнгөөр хийх их болон урсгал засварын ажлыг халаалтын улирлаас өмнө гүйцэтгэж дуусгах, өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерийн бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрт шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах, Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Таван шар, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол, офицеруудын ордны орчим дулаан, цахилгаан хангамжийн доголдол гарах эрсдэл их байгаа тул эдгээр байршлуудад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.

Мөн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагуудын дарга нарт , шинээр баригдаж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн барилга угсралтын ажлыг дуусгуулан байнгын ашиглалтанд хүлээн авах ажлыг зохион байгуулах, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг багасгах ажлыг хийж гүйцэтгэх, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн халаалтын зуухнуудын засвар шинэчлэлтийн ажлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран халаалтын улирал эхлэхээс өмнө дуусгаж байнгын ашиглалтанд оруулах, халаалтын улирал эхлэхээс өмнө гэр хорооллын айл өрхөд сайжруулсан зуух тараах асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх зэрэг үүрэг өгсөн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах