Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Өвлийн элсэлтийн шалгалтад 10,11,12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжгүй

ЭЕШ-ын өвлийн элсэлтийн бүртгэл есдүгээр сарын 29-нөөс эхэлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвлийн элсэлтийн шалгалтад 10,11,12 дугаар ангийн сурагчид  хамрагдах боломжгүй
Өвлийн элсэлтийн шалгалтад 10,11,12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжгүй. Зураг: МҮОНРТ

ЭЕШ-ын өвлийн элсэлтийн бүртгэл есдүгээр сарын 29-нөөс эхэлсэн. Тус шалгалтын онлайн бүртгэл арваннэгдүгээр сарын 14-нд дуусна. Өвлийн элсэлтийн шалгалтад бүртгүүлэхийг хүсвэл Боловсролын Үнэлгээний төвийн EYESH.EEC.MN сайтаар бүртгүүлэх боломжтой.

Энэ оны өвлийн элсэлтийн шалгалтад Ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжгүй. Зөвхөн энэ оны зургаан сар болон түүнээс өмнө төгссөн шалгуулагчид хамрагдах боломжтой юм байна.

Хуваалцах