Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа болно

Нийслэлд 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа болно
“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлд 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Махны худалдааг хотын төвийн 6 дүүргийн 31 байршилд зохион байгуулах бөгөөд нийт 3400 тонн мах бэлтгэн нийлүүлнэ.

Өргөтгөсөн арга хэмжээний хүрээнд идэшний махнаас гадна сүү, цагаан идээ, орон нутгийн онцлог бүтээгдэхүүн, идэшний зориулалтаар үйлдвэрт бэлтгэж, жижиглэж савласан мах, хөргөгч, хөлдөөгчний лизингийн худалдааг тодорхой цэгээр, хуваарийн дагуу зохион байгуулна.Мөн орон нутгаас хувийн хэрэгцээнд зориулан бэлтгэсэн идшийг тээвэрлэх, хүргэх үйлчилгээг хүнсний худалдааны логистикийн сүлжээ, шуудангийн үйлчилгээг ашиглан зохион байгуулахаар төлөвлөж, хамтран ажиллах хүсэлтийг хүргүүлээд байна.Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах