Өвлийн морин уралдааныг хүүхэд хамгааллын хуулиар зохицуулна
Бага насны хүүхдээр хурдан морь унуулах нь тэвчишгүй хүнд хөдөлмөрийн нэг хэлбэр мөн үү гэх маргаантай асуудлыг Хүүхэд хамгааллын тухай хуулиар зохицуулна.
Мэдээллийн алба

Бага насны хүүхдээр хурдан морь унуулах нь тэвчишгүй хүнд хөдөлмөрийн нэг хэлбэр мөн үү гэх маргаантай асуудлыг Хүүхэд хамгааллын тухай хуулиар зохицуулна. Тухайлбал, өвлийн бооцоот уралдаанд бага насны хүүхдээр морь унуулсан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээх болж байгааг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга н.Баавгай ярилаа.


















