Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өвлийн олимп ирэх хоёрдугаар сарын 4-нд эхэлнэ

Бээжин хот нь 2008 онд зуны олимпыг зохион байгуулж байсан туршлагатай. Мөн зуны олимп болж байсан хотод өвлийн олимп зохиогдох гэж буй нь анхны тохиолдол юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвлийн олимп ирэх хоёрдугаар сарын 4-нд эхэлнэ
Өвлийн олимп ирэх хоёрдугаар сарын 4-нд эхэлнэ. Зураг: МҮОНРТ

24 дэх удаагийн өвлийн олимп БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ирэх хоёрдугаар сарын 4-нд эхэлнэ. Олимпын долоон спортын 15 төрөлд 109 тэмцээн болох бөгөөд гурван мянга орчим тамирчин оролцох төлөвлөгөөтэй байгаа аж.

Бээжин хот нь 2008 онд зуны олимпыг зохион байгуулж байсан туршлагатай. Мөн зуны олимп болж байсан хотод өвлийн олимп зохиогдох гэж буй нь анхны тохиолдол юм.

Олимп хоёрдугаар сарын 20-нд өндөрлөнө.

Хуваалцах