Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өвлийн олимп, паралимпийн бэлгэ тэмдгийг танилцууллаа

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 2022 онд болох өвлийн олимп, паралимпийн наадмын бэлгэ тэмдгийг “Бээжин Шоуган” мөсөн талбайд болсон ёслолын үеэр олон нийтэд танилцууллаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвлийн олимп, паралимпийн бэлгэ тэмдгийг танилцууллаа
Өвлийн олимп, паралимпийн бэлгэ тэмдгийг танилцууллаа. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 2022 онд болох өвлийн олимп, паралимпийн наадмын бэлгэ тэмдгийг “Бээжин Шоуган” мөсөн талбайд болсон ёслолын үеэр олон нийтэд танилцууллаа. Урд хөршийн Коммунист намын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд тэргүүн, XXIV өвлийн олимп, паралимпийн наадмыг зохион байгуулах бэлтгэлийн ажлын хэсгийн дарга Хань Чэн дээрх ёслолын нээлтэд оролцож, өвлийн олимп, паралимпийн бэлгэ тэмдэг “Бин Дуньдунь”, “Шүэ Жунжун”-ыг танилцуулжээ.

Хятад хэлнээс мөс гэж орчуулагдах “Бин” хэмээх нэр нь цэвэр ариун, хүч чадлыг илэрхийлдэг. Харин “Дуньдунь” гэх үгээр сайхан сэтгэл, эрүүл мэнд, идэвх зүтгэлийг бэлгэддэг юм. Тэгвэл “Бин Дуньдунь” нэртэй хулсны баавгай болон улаан өнгийн хятад дэнлүүний хэлбэртэй баяр баясгалан, амжилт, гэрэл гэгээг илэрхийлэх “Шүэ Жунжун” нар Бээжингийн олимпийн бэлгэ тэмдгээр сонгогдлоо.

Түүнчлэн дээрх хоёроор төлөөлүүлэн бие биеэсээ харилцан суралцах, хүндлэх, хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйлсийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх, хамт хөгжих үзэл санааг илэрхийлж байгаа аж.

Хуваалцах