Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өвлийн олимпийн 24 дэх удаагийн наадам хоёрдугаар сарын 4-20-нд болно

Бээжингийн өвлийн олимп болон паралимпийн бэлгэдэл бүхий тусгай зөвшөөрөлтэй бараануудыг энэ сарын 5-наас албан ёсоор худалдаалж эхэлсэн

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвлийн олимпийн 24 дэх удаагийн наадам хоёрдугаар сарын 4-20-нд болно
Өвлийн олимпийн 24 дэх удаагийн наадам хоёрдугаар сарын 4-20-нд болно. Зураг: МҮОНРТ

Өвлийн олимпийн 24 дэх удаагийн наадам урд хөршийн нийслэл Бээжин хотноо 2022 оны хоёрдугаар сарын 4-20-нд болно. Уг наадамд 95 орны 3000 гаруй тамирчин спортын долоон төрөлд 109 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Ийн Бээжин өвлийн болон зуны олимпын наадам зохион байгуулсан дэлхийн анхны хот болох аж.

Тэгвэл Бээжингийн өвлийн олимп болон паралимпийн бэлгэдэл бүхий тусгай зөвшөөрөлтэй бараануудыг энэ сарын 5-наас албан ёсоор худалдаалж эхэлсэн талаар CCTV мэдээллээ. Энэхүү тусгай зөвшөөрөлтэй бараанд бичгийн хэрэгсэл, хувцас, энгэрийн тэмдэг, түлхүүрийн оосор, хөргөгчний наалт, гар урлалын бүтээл, үнэт металл зэрэг 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн багтаж байгаа аж.

Сонирхуулахад, “Бээжин-2022” өвлийн олимпийн зохион байгуулалтад 39 мянган сайн дурынхан ажиллах аж. Үүнээс олимпийн наадамд 27 мянга, паралимпийн наадмын зохион байгуулалтад 12 мянган сайн дурынхан ажиллах юм байна.

Хуваалцах