Өвлийн олимпийн баавгай таргалсан гэв үү?
Сүүлийн үед олон нийтийн цахим хуудсуудаар тараад байгаа нэгэн зургийг та бүхэнд хүргэж байна.
Мэдээллийн алба

Дэлхийн ард түмний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон Олимпийн наадам зохиогдох бүртээ тухайн улс орны уламжлал болон олимпийн наадмын төрлөөс шалтгаалж маскот буюу бэлгэдэл хүүхэлдэйг гаргадаг. Тэдгээр бэлгэдэл хүүхэлдэйнүүд болон тэдгээрийн дүрстэй элдэв дурсгалын зүйлүүд нь дэлхий нийтээр тархаж дурсгал болон үлддэг уламжлалтай. Тэгвэл тун удахгүй эхлэх гэж буй Сочигийн өвлийн олимпийн маскот хүүхэлдэйнүүд аль хэдийн тодорсон бөгөөд тэдгээр нь уран гулгагч туулай, цагаан баавгай болон сноубордчин ирвэс юм. Харин ажигч гярхай нэгний нүднээс тэдгээр маскот хүүхэлдэйнүүд өнгөрч гараагүй бололтой. Өвлийн олимпийн бэлгэдэл болох цагаан баавгай нилээд махлаг байна гэнэ шүү. Бүр 1980 оны Москвагийн олимпийн бэлгэдэл болох Миша баавгайтай харьцуулсан байх юм. 1980 оны Москвагийн олимпийн баавгай их спортлог байхад өвлийн олимпийн баавгай спортлог биш, ихэд таргалсан байна гэнэ. Сүүлийн үед олон нийтийн цахим хуудсаар тараад байгаа зургийг та бүхэнд хүргэж байна.

Сонирхуулахад 1980 оны Москвагийн олимпийн өмнө буюу 1977 оны дундуур Зөвлөлтийн зураачдын дунд Олимпийн наадмын бэлгэдлийг бүтээх уралдаан зарлаж, зураач Виктор Чижиковын бүтээл, бүхний танил болсон инээмсэглэсэн Миша бамбарууш шалгарсан байна. Миша бамбаруушийг 1977 оны арванхоёрдугаар сарын 19-нд олимпийн наадмын албан ёсны бэлгэдэл болгон баталж байжээ.





















