Өвлийн олимпийн наадмын үеэр хэрэглэгчдэд үнэ төлбөргүй роуминг үйлчилгээ үзүүлнэ
Пёнчан -2018 Өвлийн олимпийн наадам эхлэхэд 12 хоног үлдээд байна. Үүнтэй холбогдуулан Америкийн харилцаа холбоо шуудангийн компани
Мэдээллийн алба

Пёнчан -2018 Өвлийн олимпийн наадам эхлэхэд 12 хоног үлдээд байна. Үүнтэй холбогдуулан Америкийн харилцаа холбоо шуудангийн компани Эй Ти Энд Ти 23 дугаар Өвлийн Олимпийн наадмыг тохиолдуулан 2018 оны 2 сарын 1-ний өдрөөс 3 сарын 20-ны өдрийг дуустал олон улсын утасны роуминг үйлчилгээгээ үнэ төлбөргүй болгоно гэж мэдэгджээ. Өмнө нь Германд төвтэй Ти Мобайл нь Олимпийн үеэр Өмнөд Солонгос руу зорчих хэрэглэгчиддээ хязгааргүй дата болон дуудлага хийх эрхийг олгоно гэж мэдэгдсэн байна.
Ердийн үед Эй Ти энд Ти компаний олон улсын роуминг үйлчилгээ өдрийн 10 долларын төлбөртэй байдаг юм байна. Олимпийн наадмыг эхнээс нь дуустал нь үзэх хэрэглэгч ойролцоогоор 300 ам.долларыг зөвхөн роуминг эрхээ идвэхтэй байлгахад зарцуулах байжээ.
Өвлийн Олимпийн бэлтгэл ажлын хүрээнд Өмнөд Солонгосын засгийн газар үйлчилгээний салбарын ажилчдын англи хэлний мэдлэгийг сайжруулахад тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан байна.
Мөн 2000 үйлчилгээний газруудын хаяг, хоолны цэсийг шинэчлэн англи хэл рүү хөрвүүлэхэд 2 тэрбум Вон буюу ойролцоогоор 1,8 сая ам.доллар зарцуулжээ.
Нийт 550 үйлчилгээний газруудад ариун цэврийн өрөө болон ширээ суудлуудаа шинэчлэхэд тус бүр 550 мянган вон олгосон байна. Харин үйлчилгээний ажилчдын англи хэлний сургалт болон хотын 70 орчим нийтийн ариун цэврийн газрын тохижуулалтанд 6,8 тэрбум вон зарцуулжээ.


















