Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өвлийн олимпод оролцож буй Монголын тамирчдын уралдаан энэ сарын 8-нд эхэлнэ

Монголын баг тамирчид өнөөдөр Улаанбаатарын цагаар 19:30 цагт эхлэх Бээжин ХХIV өвлийн олимпын нээлтэд оролцох билээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвлийн олимпод оролцож буй Монголын тамирчдын уралдаан энэ сарын 8-нд эхэлнэ
Өвлийн олимпод оролцож буй Монголын тамирчдын уралдаан энэ сарын 8-нд эхэлнэ. Зураг: МҮОНРТ

"Бээжин-2022" өвлийн олимпын наадмын цанын төрөлд уралдах Б.Ачбадрах, А.Энхтуул нар шигшээ багийн дасгалжуулагч Б.Энх-Амгалангийн удирдлага дор урд хөршийн цасан замд бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд Монголын баг тамирчид өнөөдөр Улаанбаатарын цагаар 19:30 цагт эхлэх Бээжин ХХIV өвлийн олимпын нээлтэд оролцох билээ.

Түүнчлэн тус олимпын наадамд эх орноо төлөөлөх Б.Ачбадрах, А.Энхтуул нар хоёрдугаар сарын 8-ны өдөр спринт зайд уралдана. Дараагаар нь хоёрдугаар сарын 10-нд А.Энхтуул эмэгтэйчүүдийн 10 км-т, хоёрдугаар сарын 11-нд Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорих юм.

Хуваалцах