Өвлийн олимпын дүрэмт хувцасны загварыг танилцуулжээ
2022 оны өвлийн олимп болон паралимпын техникийн ажилтнуудын дүрэмт хувцас, сайн дурын ажилтнуудын дүрэмт хувцас, олимпын ажилтнуудын дүрэмт хувцасны загварыг танилцуулсан байна.
Мэдээллийн алба

Энэ сарын 26-нд болсон Өвлийн олимпыг угтах ёслолын үеэр “Бээжингийн олимп”-ын дүрэмт хувцасны загварыг танилцуулсан талаар CCTV мэдээллээ. Тухайлбал, 2022 оны өвлийн олимп болон паралимпын техникийн ажилтнуудын дүрэмт хувцас, сайн дурын ажилтнуудын дүрэмт хувцас, олимпын ажилтнуудын дүрэмт хувцасны загварыг танилцуулсан байна.
Сонирхуулахад, ирэх жилийн өвлийн олимп 2022 оны хоёрдугаар сарын 4-20-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хот болон Хэбэй мужийн Жанчхүү хотод болно.





























