Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Өвлийн олимпын наадамд очсон 39 хүнээс “Ковид-19” илэрчээ

Одоогийн байдлаар Бээжинд гадаадын 2586 төлөөлөгч ирээд байгаагийн 171 нь тамирчин аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвлийн олимпын наадамд очсон 39 хүнээс “Ковид-19” илэрчээ
Өвлийн олимпын наадамд очсон 39 хүнээс “Ковид-19” илэрчээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод ирэх хоёрдугаар сарын 4-20-ны хооронд өвлийн олимпын наадам болно.

Одоогийн байдлаар Бээжинд гадаадын 2586 төлөөлөгч ирээд байгаагийн 171 нь тамирчин аж.

Нисэх буудалд бүх тамирчин, албаны хүмүүс шинжилгээнд хамрагдаж байгаа бөгөөд энэ шалгалтаар хариу нь эерэг гарсан хүн 39 байгаа бол 33 нь зочид буудалд очсон хойноо халдвартай нь тогтоогджээ.

Гэхдээ тэдний дунд тамирчин байхгүй гэж зохион байгуулах хорооноос мэдэгджээ.

Хуваалцах