Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өвлийн спортын тамирчдад олимпийн тэтгэлэг олгов

Олон улсын олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн хорооноос хамтран хэрэгжүүлж буй “Бээжин-2022” олимпийн наадмын эрх авах өндөр магадлалтай тамирчдыг дэмжих хөтөлбөрт

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвлийн спортын тамирчдад олимпийн тэтгэлэг олгов
Өвлийн спортын тамирчдад олимпийн тэтгэлэг олгов. Зураг: МҮОНРТ

Олон улсын олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн хорооноос хамтран хэрэгжүүлж буй “Бээжин-2022” олимпийн наадмын эрх авах өндөр магадлалтай тамирчдыг дэмжих хөтөлбөрт албан ёсоор батлагдсан цана, тэшүүрийн тамирчдад МҮОХ-ны Ерөнхийлөгч, “Бээжин-2008” олимпийн аварга Н.Түвшинбаяр тэтгэлэг олгож, спортын өндөр амжилт хүслээ.

Энэхүү “Athletes scholarship” хөтөлбөрт гүйлтийн цанын Б.Ачбадрах, Д.Мөнхгэрэл, А.Энхтуул, гүйлтийн тэшүүрийн А.Зул нар хамрагдаж, ОУОХ-МҮОХ-Спорт холбоотой байгуулсан дөрвөн талт хамтарсан гэрээний дагуу “Бээжин-2022” өвлийн ХХII олимпийн наадам хүртэл 4 сар дутамд 3000 ам. долларын мөнгөн тэтгэлэг хүртэх юм. Монголын цана, биатлон, тэшүүр, шорт трекийн тамирчид “Инсбрук-1964” наадмаас эхлэн, нийт 14 удаа цагаан олимпод оролцсон түүхтэй.

Эх сурвалж: МҮОХ

Хуваалцах