Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Увс аймаг нөөцийн өвсөө үнэгүй хуваарилна

Увс аймагт энэ жил цас их унасан, хавар нь хүндэрч болзошгүй байгаа аймгийн нэг. Тиймээс улсын болон аймгийн аюулгүйн нөөцийн өвс тэжээлээ энэ сарын 20-ноос малчдад өгч эхлэх юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Увс аймаг нөөцийн өвсөө үнэгүй хуваарилна
Увс аймаг нөөцийн өвсөө үнэгүй хуваарилна. Зураг: МҮОНРТ

Увс аймагт энэ жил цас их унасан, хавар нь хүндэрч болзошгүй байгаа аймгийн нэг. Тиймээс улсын болон аймгийн аюулгүйн нөөцийн өвс тэжээлээ энэ сарын 20-ноос малчдад өгч эхлэх юм.

1931 оноос хойш Увс аймгийн малын тоо толгой 2.7 саяд хүрсэн. Эдгээрээс 159 малчин өрхийн 136 мянга орчим мал зэргэлдээ аймгийн нутагт отроор өвөлжиж байна. Одоогийн байдлаар өвөлжилт хүндэрч, ноцтой байдал үүсээгүй ч бичин жилийн хавар хүндрэх төлөвтэй байгаа юм. Тиймээс орон нутгаас өвс тэжээлийг тодорхой үе шаттай хүргэх ажлыг зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, энэ сараас эхлэн өвс, тэжээлийг малчдад хүргэж эхэлнэ гэж Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн хэллээ.

Мөн энэ жил малчид өөрсдөө өвс, тэжээлээ өмнөх жилийнхээс 1-2 дахин их бэлтгэсэн байна. Увс аймгийн хувьд олон жилийн дунджаас дулаан байгаа ч нэгдүгээр сар гарсаар хүйтний эрч чангарч байна. Одоогийн байдлаар нийт нутгаар 18-20 сантиметрийн цасан бүрхүүл тогтжээ.

Хуваалцах