Увс аймаг “Тэмээ өсгөх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна
Увс аймгийн Завхан сум “Тэмээ өсгөх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.
Мэдээллийн алба

Увс аймгийн Завхан сум “Тэмээ өсгөх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Завхан сум түмэн тэмээтэй болох зорилт тавьжээ. Тус сумын хувьд Увс аймгийн төдийгүй баруун бүсийн хамгийн олон тэмээтэй нутаг бөгөөд өнгөрөгч онд 6639 тэмээ тоолуулсан байна.
Түүнчлэн сумын удирдлагууд жил бүр тэмээчдэд зориулж бойжуулсан ботго тутамд 3000, 100-аас дээш тэмээ тоолуулсан малчинд 200 мянган төгрөгийн урамшуулал олгодог аж. Мөн тэмээгээ тогтвортой өсгөж, тоо толгойг нь 200-д хүргэсэн тэмээчдэд Мөнгөн буйл өгч, 500 мянган төгрөгөөр урамшуулдаг байна.


















