Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Увс аймаг “Өвөл өнжихгүй” аян зохион байгуулж байна

Өнгөрсөн 2014 онд Увс аймаг 2.5 сая толгой мал тоолуулсан. Хаврын мал төллөлтөөр нэг сая орчим төл хүлээн авсан гэсэн мэдээ байдаг.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Увс аймаг “Өвөл өнжихгүй” аян зохион байгуулж байна
Увс аймаг “Өвөл өнжихгүй” аян зохион байгуулж байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн 2014 онд Увс аймаг 2.5 сая толгой мал тоолуулсан. Хаврын мал төллөлтөөр нэг сая орчим төл хүлээн авсан гэсэн мэдээ байдаг. Урьдчилсан мэдээгээр Увс аймагт гурван сая шахам мал өвөлжих төлөвтэй байгаа юм. Иймээс мал аж ахуйн өвлийн бэлтгэлийг хангах ажлыг үе шаттай зохион байгуулж байна.

Хавар, зуны улиралд бороо хур бага байснаас гандуу зусаж, намаржсан Увс аймгийн хувьд газар нутгийн 80 гаруй хувь нь хуурайшилттай, өвсний гарц муу байгаа юм. Цаг агаарын энэ таагүй байдал хэцүүхэн өвлийн дохио болж байна. Нөгөө талаас хонин жилийн өвөл ажрахгүй ээ. Бичин жилийн хавар хатуухан байх вий хэмээн малчид болгоомжилж байна. Улаангомоос 20 гаруй км-т орших Долоодой хэмээх газар ихэвчлэн бод малтай айлууд өвөлждөг. Эдгээр айлын хувьд бэлчээр хомс учраас хадлан тэжээлийн хүчээр өвлийг давдаг хэмээн малчин Г.Жаргал ярилаа.

Увс аймаг 10967 малчин өрхтэй. Өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд малчид 50100 тонн өвс бэлдэх ёстой. Өвс тэжээлийн гарц муу байснаас малчид 35667 тонн өвс хадаж авчээ. Аймгийн аюулгүйн нөөцөд 245.7 тонн өвс, 102.4 тонн тэжээл бэлтгэн нөөцөлжээ. Увс аймаг 2013 оноос эхлэн аймгийн аюулгүйн нөөцийн өвсийг бэд буюу царгасаар бэлтгэж нөөцөлдөг болсон байна.

Хуваалцах