Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Увс аймагт 3 хүн чононд хазуулж, 1 хүн боомоор өвчлөөд байна

Чононд хазуулсан гурван хүний нэг нь гэрийн хяналтанд эмнэлгээс гарсан бол нөгөө хоёр нь эмнэлэгтээ үргэлжлүүлэн эмчлүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Увс аймагт 3 хүн чононд хазуулж, 1 хүн боомоор өвчлөөд байна
Увс аймагт 3 хүн чононд хазуулж, 1 хүн боомоор өвчлөөд байна. Зураг: МҮОНРТ

Увс аймагт онц байдал зарлаад байна. Тус аймгийн Тэс сумын төв Тооромт багийн нутагт галзуу чоно 3 хүнийг хазаж гэмтээсэн бол улмаар 30 орчим малыг мөн хазаж гэмтээжээ.

Чононд хазуулсан гурван хүний нэг нь гэрийн хяналтанд эмнэлгээс гарсан бол нөгөө хоёр нь эмнэлэгтээ үргэлжлүүлэн эмчлүүлж байна.

Түүнчлэн Тэс сумын 11 дүгээр багийн иргэн 3 хоног халуурсны эцэст эмнэлэгт үзүүлэхэд боом өвчнөөр халдварласан нь тодорхой болсон аж. Өвчтний биеийн байдал хүнд байгаа аж. Албаныхан тус иргэнийг 8 хоногийн өмнө адуу өвчихдөө боом өвчнөөр өвчилсөн байх магадлалтай гэж үзжээ.

Харин өвчилсөн адууны мах Улаангом хотод орж зах дээр жижиглэнгээр худалдаалагдсан байна. Бас хиамны цехүүдэд ч тараагдсан гэдгийг тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс тогтоожээ.

Аймгийн хэмжээнд онц байдал зарлагдсан ч, шалгалтын ажил үргэлжилсээр байна.

Түлхүүр үг:боомчоноУвс
Хуваалцах