Увс аймагт “Хүрэл тулга” боллоо
Увс аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрэл тулга” яруу найргийн наадам өнгөрсөн амралтын өдрөөр болж өнгөрлөө. Тэмцээнд 13 сумын 20 сургуулийн 65 сурагч хоёр насны ангиллаар өрсөлдсөн юм. Шүүгчээр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн ахл
Мэдээллийн алба

Увс аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрэл тулга” яруу найргийн наадам өнгөрсөн амралтын өдрөөр болж өнгөрлөө. Тэмцээнд 13 сумын 20 сургуулийн 65 сурагч хоёр насны ангиллаар өрсөлдсөн юм.
Шүүгчээр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг, “Увсын өнгө” сонины эрхлэгч Б.Батхүү, “Ойрад” ХДТ-ын багш Н.Алтанцэцэг нар ажилласан юм.
Тэмцээний дунд насны ангилалаас тэргүүн байрыг Цагаанхайрхан сумын 9 дүгээр ангийн сурагч Б.Батбаясгалан эзэлсэн бол удаах байрыг Зүүнговь сумын 8 дугаар ангийн сурагч Б.Сумъяа, Малчин сумын 9 дүгээр ангийн сурагч Э.Өлзийхутаг нар эзэлсэн юм.
Харин ахлах ангийн сурагчдаас нэгдүгээр байрыг Цогцолбор 2 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч П.Пунсанцогвоо эзэлж, хоёрдугаар байрыг Тэс сумын Ахлах сургуулийн 10 дугаар ангийн сурагч Н.Түвшинсанаа, гуравдугаар байрыг Зүүнговь сумын Ахлах сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ж.Дамдинсүрэн нар хүртлээ.
“Хүрэл тулга” яруу найргийн наадамд шалгарсан сурагчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан бөгөөд “Шинэст-Өргөө” компани энэхүү тэмцээнийг ивээн тэтгэсэн юм.
Тэргүүн байранд шалгарсан хоёр хүүхдэд ирэх сарын 14-нд Улаанбаатар хотноо болох “Хүрэл тулга” улсын уралдаанд оролцох эрхийн бичиг олголоо.


















