Увс аймагт таван ширхэг даралтын аппарат нийлүүлжээ
Увс аймагт Эрүүл мэндийн яамнаас таван ширхэг суурин даралтын аппарат нийлүүлжээ. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас 16 сая төгрөг гаргаж уг хэрэгслийг худалдаж авсан аж.
Мэдээллийн алба

Увс аймагт Эрүүл мэндийн яамнаас таван ширхэг суурин даралтын аппарат нийлүүлжээ. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас 16 сая төгрөг гаргаж уг хэрэгслийг худалдаж авсан аж. Одоогийн байдлаар эдгээр аппаратуудыг аймгийн Нэгдсэн эмнэлэг, Битүү зах, Чандмань баг болон зарим өрхийн эмнэлгүүдэд суурилуулсан бөгөөд иргэд цусны даралтаа үзүүлэхдээ ямар нэг дугаарлалд зогсолгүйгээр үзүүлэх боломжтой ажээ.


















