Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Увс аймгийн 100 гаруй дарга "Цэрэг-стратегийн сургалт"-д хамрагдлаа

Увс аймгийн Улаангом хотод баруун бүсийн таван аймгийн Засаг дарга Тамгын газрын 100 гаруй дарга нар "Цэрэг-стратегийн сургалт"-д хамрагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Увс аймгийн 100 гаруй дарга "Цэрэг-стратегийн сургалт"-д хамрагдлаа
Увс аймгийн 100 гаруй дарга "Цэрэг-стратегийн сургалт"-д хамрагдлаа. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн Улаангом хотод баруун бүсийн таван аймгийн Засаг дарга Тамгын газрын 100 гаруй дарга нар "Цэрэг-стратегийн сургалт"-д хамрагдлаа. Сургалтын нээлтэд Ц.Цолмон сайд, Р.Сүхбат генерал, Г.Сайханбаяр хурандаа тэргүүтэй салбарын удирдлагууд оролцсон. Сумдын Тамгын газрын дарга нарын хувьд батлан хамгаалах салбарын хэрэгжүүлж буй үйл ажиллагааг орон нутагт түгээх гол хөтөч нь болдог учраас тэдэнд сургалт зохион байгуулж буй нь энэ. Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газраас энэ жил орон нутагт бүсчилэн сургалт зохион байгуулж байгаа юм байна.

Энэ талаар Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр "Засгийн газрын тухай хууль болоод Дайчилгааны хуулийн дагуу стратегийн бэлтгэл сургуулилтыг холбогдох албан тушаалтнуудад явуулдаг журамтай. Энэ жил төлөвлөгөөний дагуу аймгуудаа бүсчилж сумын Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байна. Батлан хамгаалах салбарт гарч байгаа хөгжил, шинэчлэлийг орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан ард иргэдэд хүргэх зорилготой сургалт" хэмээн онцолсон юм.

Сургалтад оролцогчид болох Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Дашдорж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Эрдэнэ нар "Бид цэргийн тоо гаргахаас эхлээд , цэрэг татлагыг зохион байгуулах гээд ажил их байдаг. Энэ үүргээ амжилттай зохион байгуулж байгаа" гэв.

Хуваалцах