Увс аймгийн морьт эргүүлийн алба хаагчид нисдэг камер ашиглаж байна
Увс аймаг дахь Цагдаагийн газар аймгийн ГХУСАЗСЗ-д санал хүргүүлэн 4 сая 920 мянган төгрөгөөр нисдэг камер худалдан авч гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажилд ашиглаж эхэлжээ.
Мэдээллийн алба

Увс аймаг дахь Цагдаагийн газар аймгийн ГХУСАЗСЗ-д санал хүргүүлэн 4 сая 920 мянган төгрөгөөр нисдэг камер худалдан авч гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажилд ашиглаж эхэлжээ.
Энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар бартаа саадтай газруудаар самналт хийж, гэмт этгээд болоод мал сүргийг шуурхай эрэн сурвалжлах боломж бүрдэж байгаа талаар аймгийн Цагдаагийн газраас мэдээлсэн юм.

Мөн тус Цагдаагийн газраас хавар, намрын улиралд Увс нуурын хөвөө, Улаангом сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Хөндлөнгийн гол чиглэлд мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр морьт болон мотоциклтэй эргүүлийг ажиллуулж эхэлсэн бөгөөд энэ сарын 25-ны өдрөөс эхлэн дээрх хоёр чиглэлд 4 албан хаагч эргүүлд гарч байгаа ажээ.
Тус морьт эргүүлийн албан хаагчид нисдэг камераар эргүүл хийж байгаа юм.


















