Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ

“Бүсчилсэн хөгжлийг дэмжиж төвлөрлийг сааруулах бодлого”-ын хүрээнд Увс аймгийн нэгдсэн эмнэлэг нь баруун бүсийн элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын мэс заслын төв болох юм. Энэхүү ажлын хүрээнд Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн баг “Ходоодны хорт хавдрын мэс засал”-ыг орон нутагтаа би

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ
Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ. Зураг: МҮОНРТ

“Бүсчилсэн хөгжлийг дэмжиж төвлөрлийг сааруулах бодлого”-ын хүрээнд Увс аймгийн нэгдсэн эмнэлэг нь баруун бүсийн элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын мэс заслын төв болох юм. Энэхүү ажлын хүрээнд Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн баг “Ходоодны хорт хавдрын мэс засал”-ыг орон нутагтаа бие дааж 2 дахь удаагаа амжилттай хийж гүйцэтгэлээ.

Тухайн үйлчлүүлэгчийн хувьд эрт илрүүлгийн үзлэг оношилгоогоор ходоодны амсар хэсэгт байрлах том хэмжээний хортой хавдартай байсан нь оношлогдож улмаар тухайн үйлчлүүлэгчид ходоодыг бүрэн тайрах, улаан хоолойг нарийн гэдэстэй залгах мэс заслыг амжилттай хийлээ.

Эх сурвалж: Увс Аймгийн Нэгдсэн Эмнэлэг

Хуваалцах