Увс аймгийн нийт нутаг цасан бүрхүүлтэй байна
Энэ жил баруун аймгуудад олон жилийн дунджаас их цас унасан. Завхан аймгийн баруун хойд сумд, Увс аймгийн дийлэнх сумдад цасны зузаан 30 см-т хүрч, өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг орон нутгийн малчид хэлж байна.
Мэдээллийн алба

Тухайлбал, Өмнөговь сумын малчид цас их орсоноос үүдэн хил залгаа Ховд аймгийн Мянгад, Ховд сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумдад отор нүүдэл хийж байгаа юм.
Тус сумын малчид "Манай сум говийн бүсд ордог учраас цас их ордоггүй байсан. Харин энэ жил цас малтаж идээшилж сураагүй мал харганы толгой зулгааж байна. Нэмж цас орвол цаг хэцүүдэж магадгүй" хэмээн ярьжээ.