Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Увс аймгийн Онцгой байдлын газрын онцлогийг харуулсан үзмэрүүд дэлгэжээ

ОБЕГ-ын “Ахмадын холбоо”-ны санаачилгаар зохион байгуулагдаж байгаа төв, орон нутгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, онцлогийг харуулсан үзэсгэлэн Албаны түүхэн музейд дэлгэгдэж байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Увс аймгийн Онцгой байдлын газрын онцлогийг харуулсан үзмэрүүд дэлгэжээ
Увс аймгийн Онцгой байдлын газрын онцлогийг харуулсан үзмэрүүд дэлгэжээ. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын “Ахмадын холбоо”-ны санаачилгаар зохион байгуулагдаж байгаа төв, орон нутгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, онцлогийг харуулсан үзэсгэлэн Албаны түүхэн музейд дэлгэгдэж байгаа билээ.

Энэ удаа Увс аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн өнөөдөр дэлгэгдлээ.

Олон ястны өлгий нутаг Увс нутгийн түүхэн замнал, онцлог, дурсгалт газрууд, соёл, уламжлалын эд зүйлс болон Онцгой байдлын газрын түүхэн цомог, үе, үеийн алба хаагчдын хувцас хэрэглэл, цуглуулга, гар урлал, амжилт, алдарыг танилцуулсан нийт 343 үзмэр дэлгэгдээд байна.

Үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах