Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр, наадмын хамгаалалтад 319 алба хаагч ажиллаж байна

Увс аймгийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Тээврийн цагдаагийн албаны даргаар ахлуулсан түр хүрээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Увс аймагт ажил

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр, наадмын хамгаалалтад 319 алба хаагч  ажиллаж байна
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр, наадмын хамгаалалтад 319 алба хаагч ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Тээврийн цагдаагийн албаны даргаар ахлуулсан түр хүрээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Увс аймагт ажиллаж байна.

Түүхэн 100 жилийн ойн үйл ажиллагааг аюулгүй, эмх цэгцтэй зохион байгуулах, иргэдийн амар тайван байдлыг хангах, иргэдээс ирсэн гомдол, мэдээллийг түргэн шуурхай шалган шийдвэрлэх чиглэлээр баяр, наадмын өдрүүдэд наадмын төв талбайд “Цагдаагийн газраас түр штаб” байгуулсан.

Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр, наадмын хамгаалалтад 319 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна.

Хуваалцах