Увс аймгийн Улаангом сум Хүүхдийн ордонтой болно
Увс аймгийн Улаангом сумын Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хүүхдийн ордны зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлэх бэлтгэл хангагдаж байна.
Мэдээллийн алба

Увс аймгийн Улаангом сумын Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хүүхдийн ордны зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлэх бэлтгэл хангагдаж байна.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дэргэд Хүүхдийн ордон байгуулагдсанаар аймгийн хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, урлаг, спорт, нийгмийн арга хэмжээний оролцоог дэмжих чиглэлээр салбар дугуйлангуудад хамрагдаж, өөрсдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх боломж бүрдэнэ.
2025 онд Улаангом сумын “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-ын албан хаагчид, хүүхэд багачууд Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоо Хүүхдийн ордонтойгоор угтах боломж бүрдлээ гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ.


















