Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Увс аймгийн Улаангом суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Увс аймгийн Улаангом суманд 2019.05.05-ны өдөр тарваган тахал өвчний сэжигтэй 1 тохиолдол бүртгэгдлээ. Үүнийг дагуу Увс аймгийн ЗӨСТ болон холбогдох мэргэжлийн байгууллагууд шинжилгээ авч, онош тодруулах болон тархвар зүйн судалгаа эхлүүлэн ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Увс аймгийн Улаангом суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ
Увс аймгийн Улаангом суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн Улаангом суманд 2019.05.05-ны өдөр тарваган тахал өвчний сэжигтэй 1 тохиолдол бүртгэгдлээ. Үүнийг дагуу Увс аймгийн ЗӨСТ болон холбогдох мэргэжлийн байгууллагууд шинжилгээ авч, онош тодруулах болон тархвар зүйн судалгаа эхлүүлэн ажиллаж байна.
ЗӨСҮТ-өөс мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа ба иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.

- Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
- Тарваганы түүхий эд, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
- Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
- Тарваган тахлын дархлаажуулалтад жил бүр хамрагдах;
- Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай дуудлага өгнө үү.

Хуваалцах