Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Увс аймгийнхан гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар хэлэлцэнэ

Гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчих нийгмийн ухамсар бүрдүүлэх, хууль, эрх зүйн орчинг сайжруулах зорилготой “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг энэ оны гуравдугаар сарын 5-ны өдөр Увс аймгийн ИТХ, ЗДТГ, Иргэний танхимаас зохион байгуулахаар болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Увс аймгийнхан гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар хэлэлцэнэ
Увс аймгийнхан гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчих нийгмийн ухамсар бүрдүүлэх, хууль, эрх зүйн орчинг сайжруулах зорилготой “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг энэ оны гуравдугаар сарын 5-ны өдөр Увс аймгийн ИТХ, ЗДТГ, Иргэний танхимаас зохион байгуулахаар болжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн зонхилох хохирогчид нь охид, эмэгтэйчүүд байдгаас энэ удаагийн хэлэлцүүлгийг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулж байгаа ажээ. Хэлэлцүүлгээр гэр бүлийн хүчирхийллийн өнөөгийн байдал, шалтгаан, хүчирхийлэлд өртөгчдийн хамгаалал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ. Тус хэлэлцүүлэгт Увс аймгийн ИТХ-ын хууль эрх зүй, дотоод хяналтын хороо, эмэгтэй төлөөлөгчид, аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар, шүүх прокурор, өмгөөлөгчдийн төлөөлөл оролцох юм.

Хуваалцах