Увс нуурыг хамгаалахад хамтран ажиллана
Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас Увс аймгийн Байгаль орчны газар, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Тагнуулын газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Увс нуур, Тэс голын сав газрын Хамгаалалтын захиргаа, Хилийн цэргийн 0245, 0311 дүгээ
Мэдээллийн алба

Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас Увс аймгийн Байгаль орчны газар, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Тагнуулын газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Увс нуур, Тэс голын сав газрын Хамгаалалтын захиргаа, Хилийн цэргийн 0245, 0311 дүгээр ангиудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
Талууд байгаль орчныг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон Орчны бүсийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг сайжруулах, хамгаалалтын горимыг хангахад төлөвлөгөө гарган хамтран ажиллах юм.


















