Өвс, тэжээлийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өгөв
Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдаж буй асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Мэдээллийн алба

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Баянхонгор аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийг хуралдуулан, явцын талаар мэдээллийг сонсож үүрэг чиглэл өглөө.
Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдаж буй асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрбээр орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл, малын гарал үүслийг мөрдөн мөшгөх тогтолцоо, үлийн цагаан оготнын тархалт, усан хангамж цэвэрлэх байгууламжийн хүрэлцээ хангалтгүй болж, утаа агаарын бохирдол нэмэгдсэн, эрчим хүчний чадлын дутагдал үүссэн талаар танилцуулсан юм. Энэхүү хуралдааны үеэр орон нутгийн төсвөөс 115 сая төгрөг зарцуулж, малын гарал үүслийг мөрдөн мөшгих тогтолцоог хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.


















